"Дахиж хөл хорио тогтоохгүй"

Админ
2021/02/19

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.СУМЪЯАБАЗАР:

-Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хатуу хөл хориог тавина. Ингэхдээ 57 чиглэлийг нийтлэг журмаар ажиллуулахаар болсон. Харин саун массажны газрыг ажиллуулах боломжгүй. Ирэх Даваа гаригаас эдийн засгийг сэргээх чиглэлд анхаарч ААН-үүдийг тусгай горимын дагуу ажиллахыг зөвшөөрнө. Улаанбаатар хот 21 их наяд төгрөгийн эдийн засагтай. Хөл хорионы үед энэ эдийн засаг уналтад орсон. Тиймээс ААН-үүдийг нээж эдийн засгаа сэргээх бодлого барина. Нийслэлд үндсэндээ жил гаруй хугацаанд хатуу хөл хорио тогтоосон. Хотын иргэд тэвчээртэй байж энэ цаг үед хүрсэн. Ухамсартай байсан иргэддээ талархаж байна. Сургууль цэцэрлэгтэй холбоотой асуудал толгойны өвчин болоод байгаа. Салбарын сайд, эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байгаа. Удахгүй тодорхой мэдээлэл өгнө. Мөн хот хоорондын хөдөлгөөнийг нээх чиглэл өгнө. Тодруулбал, хоёрдугаар сарын 23-аас нийслэл Улаанбаатар хот руу орох гарах хөдөлгөөн нээлттэй болно. Ингэхдээ PCR шинжилгээтэй хүмүүсийг нэвтрүүлнэ. 12 хоногийн хөл хорио хамгийн эцсийнх нь байна гэж би өмнө нь хэлж байсан. Энэ шийдвэр өөрчлөгдөхгүй. Дахиж хөл хорио тогтоохгүй. Харин хороо, дүүрэгт хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтооно.  

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-Эхний ээлжийн вакциныг энэ сарын 22-нд авчирна. Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шатттай эхлүүлэхээр төлөвлөж байна. Нэг хүнд 2 тунгаар тооцвол 75 мянган хүнд тарих хэмжээний эхний ээлжийн вакцин гэсэн үг. Хоёрдугаар сарын 23-аас эхлэн ААН-үүд үйл ажиллагаагаа шат дараатайгаар нээнэ. Энэ хүрээнд УОК-ын дэд дарга Г.Сайханбаяр генералаар ахлуулсан ажлын хэсэг нийтлэг түр журмыг боловсруулсан. Тус журмыг хоёрдугаар сарын 20-нд  дэлгэрэнгүй танилцуулна. Жишээ авахад үзвэрийн танхим байна. Кино театрууд танхимын багтаамжаас хамаараад хүн хоорондын зайг баримтлаад 30-50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болох нийтлэг журмыг боловсруулж байна. Фитнесс төвүүд мөн адил. 13 төрлийн 57 үйл ажиллагааны онцлогоос хамаараад зайлшгүй шаардлагууд тавигдаж байна. Тиймээс 100 хувь бүх ААН-ийг нээх эрсдэлтэй байгаа. Хоёрдугаар сарын 23-аас ихэнх бизнесийг нээнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна