АНУ-д цасан шуурганы улмаас 21 хүн амиа алдаж, олон сая хүн цахилгаангүй болжээ

Админ
2021/02/18


АНУ-ын өмнөд мужуудад хүчтэй цасан шуурга дэгдсэний улмаас 21 хүн амиа алдаж, олон сая хүн цахилгаан эрчим хүчгүй болжээ. Хамгийн их хохирол амссан Техас мужид иргэдийн цахилгааны хэрэглээ гэнэт нэмэгдсэнээр ачааллаа дийлэлгүй тасарсан байна. 

Өмнөд мужийнхны хувьд ховор тохиолддог энэхүү цаг агаарын тогтворгүй байдлын үеэр Техас, Луизиана, Кентукки, Хойд Каролина болон Миссури мужид хүмүүс амиа алджээ.


Америкийн цаг уурчид лхагва гарагийн оройноос /орон нутгийн цагаар/ Техаст цасан шуурга намжина гэж мэдээлсэн байна. Гэлээ ч 100 сая гаруй хүн амьдардаг энэ бүс нутагт цаг агаарын онц үзэгдэл гарч болзошгүйг анхааруулсаар байгаа аж. Өмнөд хэсгийн мужуудад хүйтний эрч хэд хоногтоо сулрахгүй гэжээ. Одоогоор Америкийн газар нутгийн 71 хувь нь цасаар хучигдсан байна.

Цахилгаангүй болсон иргэд халаалтаа ажиллуулж чадахгүй, маш их даарч байгаагаа хэлжээ. Бас нэгэн цахим хэрэглэгч дулаацахын тулд камин зуухандаа тавилгаа түлж байна гэж бичсэн байна.

Техасын цахилгаан эрчим хүчний сүлжээ компанийн удирдлага CNN агентлагт тус муж пүрэв гараг хүртэл цахилгаангүй байх магадлалтай байна гэж ярьжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна