Өнчирч хоцорсон зулзагаа асарч буй эцэг сармагчин олны хайрыг татжээ

Админ
2021/02/10

Эр орангутан сармагчнууд үр төлөө тэр бүр хайхардаггүй. Тиймээс эх сармагчин зулзагаа өсгөхдөө бүхий л чадлаа зориулдаг байна. Эх сармагчин ба үр төлийн хоорондох харилцааг амьтны ертөнцөд хэзээ тасрахгүй хүчтэй харилцаа хэмээн тайлбарладаг аж.  Хөхтөн амьтад дундаас эх сармагчингууд үр төлдөө хамгийн их хугацааг зарцуулж асардаг байна.

Өнгөрсөн сард Денверийн амьтны хүрээлэнд нэгэн эх сармагчингийн бие гэнэт дордож, хорвоог орхижээ. Улмаар  хоёр настай орангутан сармагчин Цера өнчирч хоцорсон байна.

Амьтны хүрээлэнгийн ажилтнууд “Эр сармагчин үр төлөө халамжлан асрах нь амьтны ертөнцөд ховор тохиолдол” хэмээн онцолжээ.

Энэ үйл явдлын дараа эцэг сармагчин Берани өнчирч хоцорсон бяцхан Церад анхаарал хандуулж, халамжилж эхэлжээ. Энэхүү үйл явдлын гэрч болсон амьтны хүрээлэнгийн ажилтнуудын сэтгэл хөдөлж, уг түүхийг цахимд нийтэлснээр санаанд оромгүй олон хүний хайрыг татжээ.

Эцэг сармагчин үр төлөө маш сайн хамгаалахын сацуу, хамтдаа өдрийг өнгөрөөж, ихэнх цагаа зарцуулж буй ажээ.

Берани, Цера нарын зургууд үгээр илэрхийлэмгүй хайр, халамжийг өгүүлэх аж. Тус амьтны хүрээлэнгийн ажилтнууд “Эр сармагчин үр төлөө халамжлан асрах нь амьтны ертөнцөд ховор тохиолдол” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: BP



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна