Бельги улсад “AstraZeneca” компанийн вакциныг 55-аас дээш настай хүмүүст хийхийг хоригложээ

Админ
2021/02/10

Бельги улсын эрх баригчид “AstraZeneca” компанийн коронавирусын вакциныг 55-аас дээш насны хүмүүст хэрэглэхгүй байхаар шийджээ.

Бельгийн Эрүүл мэндийн дээд зөвлөлөөс “AstraZeneca”-гийн вакциныг зөвхөн 55-аас доош насны хүмүүст хэрэглэх шийдвэр гарсан. Энэ нь вакцины ахмад настнуудад үзүүлэх нөлөөний талаар мэдээлэл хомс байгаатай холбоотой гэж “Le Soir” сонин мэдээлсэн байна.

Тус сонинд мэдээлснээр, “AstraZeneca” компанийн ЕХ-той байгуулсан гэрээний дагуу Бельги улс 80’000 тун вакциныг хоёрдугаар сарын 7-нд авах ёстой аж. Бельгид одоогоор асрамжийн газрын ахмад настнууд, ажилтнууд, 65-аас дээш насны хүмүүст вакцин хийж байгаа бөгөөд “Pfizer” компанийн вакциныг хэрэглэж байгаа юм.

“AstraZeneca”-гийн вакциныг вакцинжуулалтын хоёр дахь үе шатанд хэрэглэх бөгөөд хоёрдугаар ээлжинд эмнэлгийн ажилтнууд вакцинд хамрагдана. Харин бүх нийтийн вакцинжуулалтыг хавраас эхлүүлэхээр болжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна