Amazon-д 24 жил ажилласны эцэст захирал болж буй Энди Жасси

Админ
2021/02/10

Amazon компанийн гүйцэтгэх захирал Жефф Безос оны сүүлээр ажлаа өгөхөөр болсон бөгөөд шинэ захирлаар Энди Жасси ажиллахаар болсон.

Өдгөө 53 настай тэрээр Нью Йорк мужийн Скарсдейл хотод төрж өссөн ба Amazon компанийг үүсгэн байгуулснаас гурван жилийн дараа буюу 1997 оноос ажиллаж эхэлсэн юм.

Харвардын бизнесийн сургуулийг төгссөн хавраа ажилд орсон нь өнөөдрийн дэлхийн хамгийн том онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээний компани болжээ.

Жефф Безосын техникийн туслахаар ажиллаж байсан тэрээр 2006 онд Amazon-ы веб үйлчилгээний хэлтсийн дарга болсон байна.

Жефф Безос ажлаа өгөхөө мэдэгдэх үед компанийн хэрэглэгчийн бизнес хариуцсан албаны захирал Жефф Уилк удирдах магадлалтай байсан ч есдүгээр сард тэтгэвэрт гарснаар Энди Жассигийн нэр нэрлэгдсэн байна.

Одоогоор 435 сая ам.долларын хөрөнгөтэй Энди Жасси 1997 онд Элана Рошель Каплантай гэрлэсэн хоёр хүүхэдтэй.

Түүний Amazon-д хийсэн хамгийн том ажил нь веб үйлчилгээний хэлтсийг компанийн гол хөдөлгөгч хүч болгосон явдал ба Amazon Music-ыг үүсгэн байгуулсан юм. Дуу хөгжим спортод их дуртай Энди Америкийн үндэсний хоккейн лигийн Seattle Kraken багийн томоохон хувьцаа эзэмшигч аж.

Эх сурвалж: Forbes, BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна