Билл Гейтс цар тахлын дараа хүн төрөлхтөнд учрах хоёр аюулыг нэрлэв

Админ
2021/02/10

“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан, буяны үйлстэн Билл Гейтс “YouTube” дэх “Veritasium” сувагт ярилцлага өгөхдөө цар тахлын дараа хүн төрөлхтөнд учирч болзошгүй хоёр аюулыг нэрлэжээ.

“Үүний нэг нь уур амьсгалын өөрчлөлт юм” гэж Гейтс дэлхий дахин бэлэн болоогүй байгаа аюулын талаарх асуултад хариулахдаа хэлсэн байна.

Түүний үзэж байгаагаар, жил бүр энэ хүчин зүйлээс үүдэлтэй нас баралтын түвшин одоогийн цар тахлын үеийнхээс “илүү өндөр” байх аж.

Хоёр дахь аюул нь био терроризм гэж тэрбумтан үзэж байна. “Хэн нэгэн хохирол учруулахыг хүсэж вирус бүтээж болзошгүй бөгөөд энэ нь ийм аюултай тулгарах магадлалыг одоогийнх шиг байгалийн голомтод тахал өвчинтэй харьцуулахад улам нэмэгдүүлж буй юм” гэж Гейтс хэлжээ.

Өмнө нь тэрбээр Германы “Süddeutsche Zeitung” сонинд ярилцлага өгөхдөө хүн төрөлхтөн коронавирусний цар тахлаас 10 дахин дор байж болзошгүй дараагийн цар тахалд бэлэн биш байна гэж мэдэгдсэн билээ. “Хоёр жилийн дараа нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж найдаж байна. Вакцин, шинжилгээ, эм, тархвар судлал, хяналт-шинжилгээ гээд хийх зүйл маш их байна” гэж тэрбээр хэлсэн юм.

Гейтсийн үзэж байгаагаар коронавирус нь газар хөдлөлт, хар салхи, уур амьсгалын өөрчлөлттэй адил өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон тул ийм аюул заналд авах хариу арга хэмжээ нь дэлхийн хэмжээнд байх ёстой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна