Жэймс Харден Нетс рүү солигдлоо

Админ
2021/02/10

NBA-д өнөөдөр /2021.01.14/ дөрвөн багийг хамарсан томоохон солилцоо явагдаж, Жэймс Харден эцэст нь хүссэндээ хүрч Хьюстон Рокетс багийг орхилоо.

  • Брүүклин Нетс – Жэймс Харден
  • Хьюстон Рокетс – Виктор Оладипо, Данте Эксам, Родионс Курукс, Брүүклин Нетс багийн ирээдүйн драфтын нэгдүгээр тойргийн гурван эрх, Милвауки Бакс багийн ирээдүйн драфтын нэгдүгээр тойргийн нэг эрх, Брүүклин Нетс багийн ирээдүйн драфтын нэгдүгээр тойргийн дөрвөн сольж авах эрх
  • Индиана Пэйсерс – Карис Левер, ирээдүйн драфтын хоёрдугаар тойргийн эрх
  • Кливленд Кавальерс – Жаррет Аллен, Тореан Принц

Брүүклин Нетс багт ид үе дээрээ яваа орчин цагийн NBA-ийн гурван супер од нэгдлээ. Энэ улиралд Кевин Дюрант, Жэймс Харден, Кайри Өрвин нар нийлээд 81.8 оноог дунджилж байна. Жэймс Харден өчигдөр Лэйкерс багт хожигдсоныхоо дараа багаа шүүмжилж, “Би Хьюстон хотод хайртай. Үнэндээ би чадах бүхнээ хийсэн. Гэхдээ нөхцөл байдал солиором байна. Зүгээр л хангалттай сайн биш байна” хэмээн ярьж байлаа.

2012 онд Оклахома Сити Тандер багаас солилцоогоор ирсэн Жэймс Харден Хьюстон Рокетс багийн төлөө 621 тоглолтонд оролцож, 29.6 оноо, 7.7 оновчтой дамжуулалт, 6.0 самбараас бөмбөг авалт, 1.8 бөмбөг таслалт дунджилж тус багийн түүхэн дэх хамгийн олон оновчтой дамжуулалт, чөлөөт шидэлт, гурван онооны шидэлт, трипл-дабл гүйцэтгэсэн тоглогч болжээ. Мөн тэрбээр 2018 оны “Улирлын үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарч, гурван удаа NBA-ийн онооны аваргаар тодорсон амжилттай



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна