Тордайн хүү Ганболд Монголын Ерөнхийлөгч болох уу?

Админ
2021/02/10

Монголын улс төрд цахиур хагалж яваа, шударга шулуунаараа ард түмэнд танигдсан Т.Ганболд сүүлийн үед ихэд идэвхтэй болсныг хэн хүнгүй анзаарсан байх.Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар бие дааж нэр дэвшээд өвдөг шороодсон ч даагаа дахин нэхэхээр бэлтгэл хангаж эхэлжээ.

Сошлоор үе үе хийх мэдэгдэл, шинэ дүр төрх бүхий зураг, уриа нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бие халаалтаа хийж буйн том нотолгоо гэж тооцож болно.

Анх ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг баг болж энэ оны сонгуульд нь ажиллахаар тохирсон ч нууцаар захиалж хийлгэсэн судалгаагаар нилээн дээгүүр жаалж байгаагаа анзаарсан тэрбээр өөрөө уралдахаар шийдсэн гэнэ.

Бүр нэр дэвших боломжтой намуудтай хэлцэл хийж, хөрөнгө, хүн хүчээ төвлөрүүлж байгаа хэмээн ойрын хүмүүс нь шивнэлдэх болжээ. Нээрээ л МАНАН-г сөрсөн гуравдагч хүчний төлөөлөл болсон шинэ ерөнхийлөгчөөр Т.Ганболд яагаад байж болохгүй гэж… Монголын ард түмэн л шийднэ дээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна