Н.Баярмөнх: БЗД-ийн иргэдээс “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г энэ сарын 11, 12, 13-ны өдрүүдэд авна

Админ
2021/02/10

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 2-р сарын 11-ээс 3 хоногийн хугацаанд дүүргийн хэмжээнд хөл хорио тогтоосон үед “Нэг-өрх Нэг-шинжилгээ” авах арга хэмжээний талаар дүүргийн Онцгой комиссын гишүүдтэй хуралдаж төлөвлөгөө боловсруулж байна.

3 хоногийн хугацаанд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмийн сан, хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээний салбарыг түр хязгаарлах шаардлагатай эсэх

Хорооны иргэдтэй утсаар холбогдох бүртгэлийн баг ажиллуулах; Хамгаалалтад авах байршлын хүн хүчний тооцоо судалгааг гаргах;

PCR шинжилгээний явуулын цэгийг Байшин хороолол, Гэр хороолол гэж ангилан иргэдэд ямар нэгэн дарамт учруулахгүйгээр шинжилгээнд хамруулахаар төлөвлөгөө боловсруулан хуралдаж байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ:

Дүүргийн эдийн засаг, иргэдийн аж амьдралыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд бид энэ удаагийн хөл хориогоор дүүргийн хэмжээнд идэвхтэй байгаа голомтуудыг Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисстой хамтран хумих шаардлагатай. Бизнесс эрхлэгчид бизнессээ хэвийн үйл ажиллагаатай болгохыг, иргэд хөл хориогүй хэвийн амьдралруугаа орохыг хүсэж байна. Тиймээс голомтуудыг хумихын тулд бүхий л нөөц бололцоогоо дайчилж ажиллах болно” гэлээ.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос дүүргийн хэмжээнд “Хоггүй шинэлье” , “Цар тахлын эсрэг Цахимаар золгоё” нөлөөллийн аянуудыг хэрэгжүүлж, нийт дүүргийнхээ иргэдийг хатуу хөл хорионы үеэр тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж, Сайхан цагийн төлөө хамтдаа хэмээн Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдэгдлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна