“Өрх бүрт шуудан” хөтөлбөр батлагдлаа
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас боловсруулсан “Өрх бүрт шуудан” хөтөлбөрийг 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Уг хөтөлбөр нь манай улсын шууданг хөгжүүлэх урт хугацааны (2011-2020 он) стратеги, зорилт, арга хэмжээг тодорхойлсон бодлогын баримт бичиг бөгөөд түүний хэрэгжилтийг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар зохион байгуулсан.
Уг хөтөлбөрт шаардагдах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг гадаад, дотоодын хөнгөлөлттэй зээл, хандивлагч орнуудын тусламж, харилцаа холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болон улсын төсөвт тодорхой хэмжээгээр тусган санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр шуудангийн үндсэн сүлжээний техник технологийн түвшин дээшилж, шуудангийн үйлчилгээний хамрах хүрээ өргөжин, шуудан хүргэлтийн давтамж нэмэгдэн, хугацаа богиносч, өрх бүрт шуудангийн үйлчилгээг цаг алдалгүй хурдан, шуурхай хүргэх зорилт хангагдах юм. Мөн шуудангийн салбарын хөгжлийг гадаадын орнуудын жишигт хүргэх, тэдэнтэй өрсөлдөхүйц болгох, мэдээллийн технологийн ололт, амжилтуудыг үр ашигтай, түргэн шуурхай нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгаа учир “Өрх бүрт шуудан” хөтөлбөрийг боловсруулсан юм.

Хөтөлбөрийн хүрээнд айл өрхийг шуудангийн хайрцгаар хангахаас гадна алслагдсан аймаг, орон нутагт шууданг шуурхай хүргэх үүднээс шуудангийн салбаруудад автомашин, мотоцикль худалдан авах, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх, бүсийн төвд ялган боловсруулах цэг, салбар байгуулах юм.
Хөтөлбөрийг шуудангаар үйлчлэгч байгууллагууд өмчийн хэлбэр харгалзалгүй хэрэгжүүлэх боломжтой бөгөөд шуудангийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалт зарлан хариуцуулах боломжтой гэж үзэж байна. Мөн шаардлагатай тохиолдолд тэдгээрийг гадаад, дотоодын хөнгөлөлттэй зээл, хандивлагч орнуудын тусламж, харилцаа холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас санхүүжүүлэх боломжтой.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.