Улс хоорондын шуудан буюу гадаад илгээмжийн хаяг хэрхэн бичих вэ?

Дугтуйн дээрх хаягийн байрлал

Хаягийн байрлалыг зөв бичсэнээр:

- Гар аргаар ялган боловсруулах, дамжуулах ажиллагааг хөнгөвчлөх,
- Хүлээн авагчийн хаягийг автомат ялгалтын машинаар унших бололцоотой болгох зэрэг чухал ач холбогдолтой.

 

Дугтуйн дээрх хаягийн тэгш өнцөгт блок нь

 

- Баруун талын хүрээнээс 15 мм-ээс багагүй,
- Доод талын хүрээнээс 15 мм-ээс багагүй,
- Дээд талын хүрээнээс 40 мм-ээс багагүй зайнд байх ба баруун талын хүрээнээс 140 мм-ээс ихгүй зайд байрлана.

 

Хаяг бичих талд, баруун дээд хүрээнээс 40 мм-ийн дотор, баруун талын хүрээнээс 74 мм-ийн өргөнтэй тэгш өнцөгт блок-д марк наах буюу маркийг хүчингүй болгох, тамга дарах нөөц зай байна.

 

 

Хүлээн авагчийн хаягийн талбайг тойруулан хүрээ юмуу өнгөт тодруулга хийхгүй байх хэрэгтэй. Энэ хүлээн авагчийн хаяганд зориулагдсан талбай байна.


1 Хүлээн авагчийн хаяг бичих талбай
2 Хаягийн илрүүлэх талбай (хоосон зай байна)
3 Кодын талбай (ямар нэгэн тэмдэглэгээ хийхгүй хоосон зай байна)
4 Үнэ төлөгдсөн болон хүчингүй болгосон зэрэгт үлдэх зай


Эдгээр хэмжээг ДШХ-ноос тодорхойлсон байдаг ба Шуудангийн бичиг захидлын дүрмийн 128-р хэсэг буюу “Стандартчилсан зүйлс”-д заасан байдаг. Энэ хэмжээнүүдийн тогтсоон хязгаарыг нь хэтрүүлэхгүйгээр дагаж мөрдөх хэрэгтэй.

 

Улс хоорондын шуудангийн илгээмжийн хаяглалт

- Шуудангийн хаягийг тодорхой, үгийн үсэг хооронд зай орхилгүйгээр, түүний элементийн хооронд тодруулахгүйгээр бичнэ.

- Хаягийн мөр зүүн талдаа зэрэгцэнэ.

- Хаягийн мөрний тоо 6-с хэтрэхгүй байна.

- Хаягийн элементүүдийг маш гаргацтай, тод, бүрэн гүйцэд бичсэн байна.

- Хаягийг латин үсэг болон араб тоогоор бичнэ.

- Гардуулах газрын болон улс орны нэрийг том үсгээр, шуудангийн зип кодын хамт бичнэ.

- Мөн хаягт эзэнд гардуулах газар болон улс орны нэрийг тухайн улс орны өөрийнх нь хэл дээр бичиж болно.

- Дамжин өнгөрөх орнуудад ямар нэгэн хүндрэлтэй гэж үзвэл гардуулах газар болон улсын нэрийг олон улсад зөвшөөрөгдсөн хэлээр нэмж бичиж болно.

- Хаягийн хамгийн сүүлийн мөрөнд тухайн улс орны нэр бичигдэнэ.

 

Жишээ нь:

 


 

 

 

Улс хоорондын шуудангийн хаяглалтын формат


Улс орон болгон өөрийн гэсэн тогтсон хаягийн форматтай байх ёстой. Тухайн улсын шуудангийн үйлчилгээ эрхэлдэг бүх газар, салбар нэгжүүд нэг ижил хаягийн форматыг ашиглаж хэвших хэрэгтэй. Энэ нь шуудангаар явуулж байгаа зүйлсийг зөв хүнд, зөв газарт, тогтсон хяналтын хугацаанд нь гардуулахад чухал ач холбогдолтой. Хаягийн нэг жижигхэн элементийг буруу бичсэнээр энэ нь маш том өөрчлөлт буюу шууданг хаягт эзэнд нь гардуулах үйл ажиллагаанд саад учруулдаг. Иймээс шуудангийн хаяглалтыг нэг жишигт болгох үүднээс хэд хэдэн хаягийг жишээ болгон бичлээ.


Жишээ 1: PO Box address /Шуудангийн хайрцагтай бол/


TSERENDULAM Bat
PO Box 1122
Post Office 46
ULAANBAATAR 14201
MONGOLIA

 

- Өөрийн нэр TSERENDULAM буюу томоор бичнэ.Овог Bat буюу жижгээр бичнэ.
- PO-г томоор дунд нь зай, тэмдэгт авахгүй бичнэ, ард нь нэг зай аваад Box гэж бичээд, нэг зай аваад 1122 буюу хайрцагны дугаар хооронд ямар нэгэн зай, тэмдэгт авахгүйгээр үргэлжлүүлэн бичнэ.
- Тухайн салбарын байршлын нэр болон улсын нэрийг томоор бичнэ. Зип кодыг мөн дээрхтэй адил дугаар хооронд ямар нэг зай, тэмдэгт авахгүйгээр үргэлжлүүлэн бичнэ.

 

 

 

Attn: PUREVDORJ Dorjsukh /Attn-Attention: Нэр заасан хүнд өөрт нь гардуулна./

MCS Electronics
MCS Holding LLC
Seoul St 4
ULAANBAATAR 14250
MONGOLIA

 

Зөвлөгөөг бэлтгэсэн:

Б.Энхжаргал
Нийслэлийн Шуудангийн Үйлчилгээний Албаны Ерөнхий инженер

 

 

 

Эх сурвалж: dayar.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.