Шуудангийн логистик vйлчилгээний тухай
Нэг. Логистик үйлчилгээний түүхээс
Логистик (тооцоолох, сэтгэн бодох урлагийг илэрхийлэх гэсэн грекийн “logistike” гэдэг үгнээс үүсэлтэй) нь орон зайд болон хугацаан хувьд эд материалын болон мэдээллийн урсгалыг эх үүсвэрээс нь эцсийн хэрэглэгчдэд хүргэх хөдөлгөөнийг төлөвлөх, зохион байгуулах, хянах зохицуулахад чиглэгдсэн шинжлэх ухаан юм.
Эрдэмтдийн үзэж байгаагаар логистик нь анх цэргийн үйл ажиллагаатай холбоотойгоор шинжлэх ухаан болон хөгжсөн байна. Логистикийн талаар хамгийн анх 19-р зууны эхэн үед Францын цэргийн мэргэжилтэн Джомини цэргийн маневрийн дадлагын урлаг гэсэн тодорхойлолтыг өгсөн бөгөөд тэрээр логистик нь зөвхөн тээвэр биш, төлөвлөлт, удирдлага ба хангамж, цэргийн байрлал сэлгэх, зам, гүүр барих зэрэг олон асуудлуудыг хамарсан өргөн хүрээтэй бие даасан салбар гэдгийг баталж байжээ. Наполеоны армид логистикийн зарим зарчмыг баримталж байсан ба зөвхөн 19-р зууны дунд үеэс логистик нь цэргийн шинжлэх ухаан болон хөгжсөн байна.

Логистик нь дэлхийн II дайны үед АНУ-ын арми Европын нутаг дэвсгэрт байрлах үед материал-техникийн хангамжийг цаг хугацаанд нь бүрэн хийхэд чиглэгдэн идэвхитэй хөгжсөн түүхтэй.
Логистик үйлчилгээг нэвтрүүлэхэд компани, үйлдвэрлэгчийн аж ахуйн зүгээс үйл ажиллагаандаа дараах үндсэн нөхцлүүдийг шийдвэрлэсэн байх ёстой:

1. Нөөц (материалын нөөцийн төлөвлөлт);
2. Бүтээгдэхүүн тээвэрлэлт (тээврийн сонголт, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх график);
3. Агуулах ба агуулахын боловсруулалт (агуулахын байрлал, агуулахын боловсруулалтын удирдлага, савлалт);
4. Мэдээлэл (нөөцийн боловсруулалт, эрэлтийн тодорхойлолт);
5. Логистикийн салбарын бусад үйл ажиллагаа (боловсон хүчний асуудал).

Логистикийн системд тээврийн хэрэгслэлийн өөрчлөлт, шатахууны үнийн өөрчлөлт, бусад материалын нөөц, шинжлэх ухаан техникийн дэвшил зэрэг хүчин зүйлүүд нөлөөлнө. Эдгээр хүчин зүйлүүд нь тээврийн үйлчилгээний өртөгт нөлөөлснөөр тээвэрлэлтийн стратеги төдийгүй бүх логистик системийг дахин үнэлэхэд хүргэдэг ба мэдээллийн системийн удирдлага ч өөрчлөгддөг байна.

Логистик систем нь тухайн аж ахуйн нэгжийн эдийн засгийн стратегид суурилан зах зээлд нэвтэрч өрсөлдөх зэвсэг, төлөвлөлтийг биелүүлэх удирдлагын логик болж, боловсон хүчний болон санхүүгийн хяналтыг хангадаг. Логистикийг зөв хэрэгжүүлж чадвал дотоод ба гадаад тээвэрлэлтийн сүлжээгээр шаардлагатай цаг хугацаанд хэрэгтэй газар нь байж зардал багасгах, захиалга тээвэр 2-ын холболт зөв хийгдэх сайн талтай.

Хоёр. Логистик үйлчилгээний стандарт

Шуудангийн логистик үйлчилгээ гэж хэрэглэгчийн эрэлт, үйлдвэрлэлийн төлөвлөлт, түүхий эд, бараа материал, тоног төхөөрөмжийн хангалтын судалгаан дээр үндэслэсэн нөөцөд тавих хяналт, хангалтын бараа эргэлтийн дараалсан үйл ажиллагаа юм.
Шуудангийн логистик үйлчилгээг хоорондоо ялгаатай дараах хоёр үндсэн чиглэлд хуваана. Үүнд:
- Үйлдвэрлэгчээс хэрэглэгч рүү бараа тээвэрлэх бодит физик үйлдлийг удирдах;
- Бараа эргэлтийн хөдөлгөөний удирдлага, үйлдвэрлэгч хэрэглэгчийн зах зээлийн шинжилгээ, бараа үйлчилгээний зах зээл дэх эрэлт нийлүүлэлтийг холбох, түүнчлэн оролцогч талуудын сонирхлыг нийцүүлэхийг хэлнэ.

Гурав.Холбогдох журам, ангилал

Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2009 оны 46 тоот тогтоолоор Харилцаа холбооны сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн “Б”ангилалд “Шуудангийн логистик үйлчилгээ”-ний төрлийг нэмж оруулан холбогдох нөхцөл шаардлагуудыг гаргасан бөгөөд одоогоор энэ үйлчилгээг эрхэлж байгаа хоёр аж ахуйн нэгж байна.
Уг үйлчилгээний тусгай зөвшөөрөл авахад “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ олгох, сунгах хүчингүй болгох биелэлтэд нь хяналт тавих журам”-ын 2.1 дүгээр заалтын дагуу дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ.
• Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /хавсралт 1/
• Харъяа байгууллагын татварын хэлтист өр төлбөргүй байх
• Үйлчилгээний үнийн санал /Үйлчилгээний зардалд тулгуурлан зах зээлийн үнийн жишгээр үнэ тарифаа тухайн аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө тогтооно/
• Ашиглах стандарт, технологи, техникийн үзүүлэлтүүд, ажиллагааны
зарчмуудыг хангасан байх
• Хилийн чанадад хамтран ажиллах аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний хуулбар, тухайн аж ахуйн нэгжийн гэрчилгээний баталгаажсан хуулбар

“Харилцаа холбооны нийтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын 2 дугаар заалтад заасны дагуу шуудангийн логистик үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж нь дараах нөхцөл шаардлагыг ханган ажиллана.Үүнд:
• Компанийн ажлын туршлага болон мэргэжлийн боловсон хүчинтэй байх
• Тээвэр зуучийн эрхтэй байх
• Гаалийн хяналтын бүсийн талбайтай байх


Дөрөв.Бусад оронд логистик үйлчилгээ
Сүүлийн үед электрон худалдаа хөгжиж томоохон фирмүүд бараа бүтээгдэхүүнээ интернэтээр дамжуулан худалдаалах болсон нь логистик үйлчилгээний системийн хөгжлийг өөр нэг шатыг нээсэн байна. Энэ нь зөвхөн өөрийн орны зах зээлд төдийгүй хил дамжуулан худалдаа хийх боломжийг үйлдвэрлэгчдэд олгосон боловч татвар, гааль, тээврийн асуудлуудтай тулгарч эхэлснийг логистик үйлчилгээний системээр шийдвэрлэх болжээ.

Энэ зах зээлд шуудангийн байгууллагууд өрсөлдөх болсон нь тээвэрлэлт хүргэлтийн системийн зохион байгуулалт нь логистикийн үндсэн зарчмуудтай нийцдэгтэй холбоотой ба одоогоор Францын La Poste, курьер компани UPS, DHL энэ салбарт тэргүүлж байна.


Хөгжингүй орнуудын шуудангийн байгууллагууд шуудангийн үйлчилгээнд логистик системийг дангаараа буюу бусад худалдааны болон үйлдвэрийн газруудтай хамтран хийж байна. Тухайлбал:
АНУ-ын шуудангийн байгууллага логистик системийг хүргэлтийн үр ашгийн нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор “Манхэттэн” корпорацитай хамтран нэвтрүүлсэн байна. Үүний үр дүнд шуудангийн хүргэлтийн зардал, хяналтын хугацааг хянасны дүнд 2005 оныг 2007 онтой харьцуулахад 20 500 хүргэгчийн 70 сая ажлын цагийг хэмнэн хүргэлтийн тоог 5 саяар нэмэгдүүлж байсан байна.

Дүгнэлт

Шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн “Б” ангилалд логистик үйлчилгээг нэвтрүүлснээр:
- Үйлчилгээний технологи ажиллагаа алдагдахгүй;
- шуудангийн зарим үйлчилгээтэй андуурах байдлыг арилгах;
- тээвэрлэлтийн зохион байгуулалтыг зөв хийх;
- мэдээллийн нэгдсэн зохион байгуулалттай сүлжээ бий болгох;
- өөрийн гэсэн тээврийн найдтвартай сүлжээгээр тээвэрлэх;
- хүний нөөц буюу боловсон хүчний баазыг нэмэгдүүлэх;
- улс орныг бүхэлд хамарсан нэгдсэн удирдлагын зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж үйлчилгээнийхээ зах зээлийг өргөжүүлэх ач холбогдолтой байна.

ХХЗХ-ны Шуудангийн албаны мэргэжилтэн Д.Үүрцайх

МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 

 

 

 

 

 

 

 

 

 

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.