И-мэйлын эринд гараар бичсэн захиаг юу ч орлохгүй
И-мейл явуулах хурдан. Текст мессеж бүр хялбар. Зураг, видео явуулмаар бол “Facebook” ашиглачихна. Гэвч мультмедиа хөгжсөн цахим харилцааны эрин үед шуудангийн хайрцагнаасаа чамд хаяглаж, чамд зориулж бичсэн захидал нээж уншихад төрдөг мэдрэмжийг тэдний аль нь ч орлохгүй. “Цаасан захидал” сүүлийн хэдэн арван жилийн туршид улам бүр багасаж байгаа бөгөөд сүүлийн хорин жилийн дотор цаасан захидлын тоо 10 тэрбумаар буурсан гэж “US Postal Service” компани мэдэгдсэн. Өдөр бүр хэдэн тэрбум мейл бичигдэж текст мессежүүд эзэддээ хүрч байна. Тиймээс хэрвээ захидал харилцааны салбарт ямар нэг зүйл өөрчлөгдөхгүй бол Бямба гаригийн шуудангийн үйлчилгээгээ ирэх оны эхнээс зогсоох болно гэж “Postal Service” компани мэдэгдсэн.
 
Шуудангаар захиа авахаа болино гэдэг бидний хувьд шуудангаар захиа авч яаж догдолж, баярлаж байсан олон дурсамжийг сэдрээхэд хүрч байна. Саманта Нелсоны найз залуу нь Өмнөд Солонгост англи хэлний багшаар ажилладаг. Тэр өөрөө Флорида мужийн их сургуульд сурч байгаа тул түүнтэй хамт явж чадаагүй. Харин одоо найз залуугаас нь сар бүр ирдэг захидлууд тэр хоёрыг хооронд нь холбоотой байлгадаг. “Бид хоёр Skype, Facebook, Twitter, Gmail гээд л олон янзын технологиор холбогдож үзсэн”  гэж Нелсон ярьж байна. Түүний өрөөний ханаар дүүрэн найз залуугаас нь ирсэн захидлууд байв. “Ингэснээр тэр надтай хамт байгаа юм шиг санагддаг юм. Цаасан дээр бичсэн захиа и-мейл бичих, Скайпаар ярихаас огт өөр байдаг. Захидалд тэр өөрийн бодлоо бичиж, илэрхийлж, хэдий бид хоёр тусдаа байгаа ч гэсэн би түүнийг мэдэрч, үнэрлэж чаддаг” гэж тэр ярьсан.

Хэдийгээр тэр хоёр дэлхийн өөр өөр өнцөгт байгаагүй ч гэсэн захидлууд Майк болон Бобби Стуфферын харилцаанд чухал нөлөө үзүүлсэн. Хосууд хамтдаа 20 жил амьдарч байгаа ч тэд өдөр бүр Висконсины Ваусау дахь гэртээ бичгэн захиасаар харилцдаг. “Бид хоёр хэзээ ч бие биенээсээ тийм их хол байгаагүй мөртлөө сонин байгаа биз” гэж Майк ярьж байна. Түүний эхнэр Бобби нь тэр хоёрын хоорондоо харилцсан захидал, тэмдэглэлүүдийг хайрцганд хийж хадгалдаг гэнэ.

“Бид хоёр болзож эхлэх үед бид өөр ээлжинд гардаг байсан юм. Тиймээс унтаад босохдоо гал тогооны ширээн дээр, эсвэл зурагтан дээр түүний бичиж үлдээсэн захидлыг харахад сайхан байдаг байсан. Харин түүнийг тэднийг хадгалж байна гэж би мэдээгүй байсан. Энэ захидлууд бид хоёрын харилцаанд сайнаар нөлөөлсөн. Захидлууд хэдийгээр тэр хүн ойрхон биш байсан ч гэсэн бидний тухай бодсоор байгаа шүү гэдгийг харуулдаг. Олон жилийн дараа уншсан ч яг л дэргэд байгаа юм шиг санагддаг” гэж тэр ярьсан.

Магадгүй заримдаа захидлууд бидэнд утсаар ярьж чаддаггүй, и-мейлээр эсвэл биеэрээ уулзсан ч хэлж чаддаггүй мэдрэмж, бодлуудаа илэрхийлэхэд тусалдаг байх. Одоо 30 настай Эрика Гарсес 15 настай байхдаа ааваасаа нэгэн захидал авсан. Эрика гэрээсээ хол, Перуд сургалтынхаа хүрээнд явсан байсан юм. Тэр захидал бол аавынх нь түүнд бичсэн цорын ганц захидал бөгөөд тэр захидлыг уншихад одоо ч гэсэн Эрикагын нүдэнд нулимс цийлэгнэдэг.

“Аав маань надад хайртай гэдгээ өдөр бүр тэгтлээ нэг их харуулаад байдаггүй, тэр бүр үгээрээ илэрхийлдэг хүн байгаагүй. Яагаад ч юм ямар мэдрэмж төрж байснаа үгээр илэрхийлэхэд түүнд хүнд байдаг байсан байх. Тэр надад -Би чиний тухай өнөөдөр үдээс хойшжин бодлоо. Чамайг төрснөөс хойш өдийг хүртэл, хэрхэн бяцхан хатагтай болон өсөж байгааг, чи надад ямар чухлыг, ямар олон дурсамж авчирсныг бодлоо... Чи бол бидний хайрын үр жимс болохоор чи бидний хувьд хамгийн үнэтэй гэдгийг чамайг мэдэж байгаасай гэж би хүсэж байна... ” гэж бичсэн. Энэ бол миний хувьд маш чухал. Тэдний хайрнаас би төрсөн гэдгээ мэддэг ч үүнийг үгээр сонсохыг би хүсэж байсан юм” гэж тэр “CNN”-ий сурвалжлагчид Испани хэлнээс орчуулан уншиж өгчээ.

Тиффани Кристман өөрийн хайртай хүнээс хайрынх нь талаар сонсохыг хүсэж байсан ч хэзээ ч тийм байдлаар байх юм гэж төсөөлж байгаагүй. Кристманыг өвөө эмээ нь өсгөсөн. 1998 онд хорт хавдраар нас барсан эмээдээ тэр их сайн байсан юм. Тэр эмээ дээрээ байнга очдог байсан ч нас барахаас нь хоёр сарын өмнөөс эмээтэйгээ уулзаж чадаагүй. Тэгж байтал тэр эмээгээ нас барсан талаар сонссон. “Гэрийнхэн маань ингэсэн нь дээр байсан юм гэж надад хэлсэн. Би эмээгийнхээ оршуулганд оролцохоор Жоржиа мужаас Канзасруу машинаар явж байхад миний толгойд маш их бодол эргэлдэж байсан. Хэрхэн эмээдээ баярлалаа гэж хэлж амжаагүйгээ, ачийг нь хариулж амжаагүй тухай бодож байсан юм” гэж Кристман ярьсан. Оршуулгын ажиллагаа дууссаны дараа тэр бусад ач, зээ нарынх нь нэгэн адил цагаан дугтуйтай зүйл хүлээж авсан гэнэ. “Би эхлээд үүнийг хэн нэгэн өмгөөлөгчийн цагаа олоогүй хийж байгаа бичиг цаасны ажил байх гэж бодсон. Тэгээд би машиндаа орохдоо нэг үеэл маань өөрийнхөө дугтуйтайг задалчихаад уйлж байгааг харсан. Тэгмэгц үүнийг эмээ маань бичжээ гэдгийг би ойлгосон” гэж тэр ярьсан. “Түүний захиаг унших нь надад эмээ маань миний яриагүй бодлуудад, асуултуудад хариулт өгч байх шиг санагдсан. Нэг бодлын намайг тайвшруулсан. Би эмээтэйгээ ярилцах бололцоогоо алдчихаагүй юм шиг санагдсан” гэж  Кристман ярьсан. Тэр эмээгийнхээ захидлыг 12 жил хадгалж байгаа гэсэн.

Мэдээж захидал хүлээж авч байгаа хүнд утга учиртай байхын тулд заавал хувийн байх шаардлагагүй. Юф Тюкел хүүхэд байхдаа АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейганаас хоёр захидал хүлээн авчээ. Эхнийх нь түүнийг “Бүргэд Скаут” болсонд баяр хүргэсэн бол хоёрдахь нь түүнийг Америкийн оны шилдэг хүүхэд болсонд баяр хүргэсэн байв.

“Хоёр захидал хоёулаа маягт маягийн, ерөнхийлөгчийн гарын үсгийг хэвлэсэн гэдэг нь илт мэдэгддэг. Гэсэн ч чи 14 юм уу 18-тай байхдаа гарын үсэг нь жинхэнэ байна уу хэвлэчихсэн байна уу гэдгийн ялгааг анзаарахгүй шүү дээ. И-мейл хэзээ ч Цагаан ордноос захидал хүлээж аваад баярлаад задалж байгаа тэр мэдрэмжийг төрүүлж чадахгүй. Тэр зузаан цаас, товгор бичиг тэр чигтээ л ерөнхийлөгчтэй холбогдсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. И-мейл тийм мэдрэмж төрүүлэхгүй” гэж тэр ярьсан.

Хэзээ ч захидал явуулдаггүй хүмүүс хүртэл захиа хүлээн авахдаа баяртай байдаг. Тиймээс Жоржиа мужийн Атланта хотод амьдардаг Аллисон Яанг дахин шуудангаар захидал бичиж эхэлж байгаа гэнэ. Том эгчийгээ коллежд явахад нь тэр анх захидал бичиж эхэлсэн гэнэ. Түүнээс хойш олон жил өнгөрсний дараа саяхнаас тэр дахин захидал бичихээр шийдээд байгаа бөгөөд ойр дотныхондоо сард нэг захидал, посткард илгээх зорилт хувьдаа тавьсан. “Би хүмүүсээс захиа, ил захидал авах дуртай. Захиа авах ямагт сайхан байдаг” гэж тэр ярьж байна.

Т.Бадрах
 
 

 

 

 

 

 

 

 

 

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.