Шуудангийн хайрцаг

Хувь хүн:


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Гудамж талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлнэ”, “Гудамж талбай, албан байгууллага, айл өрх  бүрийг хаягжуулах…,      … хувийн болон нийтийн орон сууцанд шуудангийн хайрцгийг байрлуулах…” гэсэн заалтыг хэрэгжүүлэхээр ЗТАЖЯ болон шуудангийн компаниуд хамтран ажиллаж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд манай компани шинээр баригдаж буй орон сууцыг шуудангийн хайрцгаар хангах ажлыг хувь хүмүүс болон барилгын компаниудтай хамтран зохион байгуулж байгаа юм.

Хуучны орон сууцнуудад хэрэглэгч шуудангийн хайрцаг суурьлуулах санал тавьсан тохиолдолд манай зүгээр 1 болон 4 нүдтэй шуудангийн хайрцгыг хаягаар суурьлуулан өгч байна. Шинэ хайрцаг авах болон эзэмших төлбөрийг “Үнийн тариф” хэсгээс харна уу.

Албан байгууллага:


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу манай компани нь албан байгууллагуудыг шуудангийн хайрцагжуулах ажилд оролцож байгаа билээ.
Үүний дагуу манай өөрийн харилцагч байгууллагууддаа үнэ төлбөргүйгээр шуудангийн хайрцаг олгож, хэвлэл захиалсан тохиолдолд шуудангийн хайрцаганд ирсэн шууданг байгууллагад хүргэж үйлчилж байна.
Бусад байгууллагууд хайрцаг эзэмшихэд хайрцаг авах төлбөр болон улирал тутмыг төлбөрийг тогтмол төлнө.

Үйлчлүүлэгчид дараах төрлийн үйлчилгээг шуудангийн хайрцгаар дамжуулан хүлээн авах боломжтой:

•    Дотоодын захиа, боодол, илгээлт хүлээн авах
•    Гадаадаас захиа, боодол, илгээлт хүлээн авах
•    Байр, цахилгаан, утас, интернетийн гэх мэт төрөл бүрийн үйлчилгээний төлбөр хүлээн авах
•    Ил захидал, мэндчилгээ, урилга, сурталчилгааны материал хүлээн авах
•    Монгол хэвлэл захиалж хүлээн авах
•    Гадаад хэвлэл захиалж хүлээн авах
•    Албан байгууллагууд нь ОУ болон дотоодын байгууллагуудаас шуудан, албан бичиг, илгээмж болон тендерийн материал гэх зэргийг хүлээн авах

Үнийн тариф:

•    Шуудангийн байгууллагаас олгосон хувийн дугаар бүхий 1 хайрцагийг худалдан авахад 25000 төгрөг бөгөөд таны эзэмшилд бүрэн шилжинэ.
•    Цаашид та хэрвээ хэвлэл захиалсан тохиолдолд хэвлэл хүргэлтийн хураамж улирлын 2000 төгрөг төлнө.
•    Хамтран ажилладаг албан байгууллагууд нь шуудангийн хайрцаг авах, эзэмших зэрэгт үнэ төлбөргүй. Харин шинэ байгууллагууд нь шуудангийн хайрцаг авах тохиолдолд 10000 тушаах ба улирал бүр шуудан ашигласны төлбөр 2000 төгрөгийг тухай дүүргийн салбарт тушаах болно.

Шуудангийн хайрцагтай холбоотой мэдээллүүд:

•    Шуудангийн хайрцагтай болсон үед Улаанбаатар шуудан үйлчлүүлэгч тус бүртэй шуудангийн хайрцгаар үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулна.
•    Нэг хайрцгийн зөвхөн нэг л айл дангаараа эзэмшинэ ба тухайн байрны эзэмшигч өөрчлөгдөх үед шуудангийн хайрцаг нь шинээр эзэмшигчийн мэдэлд дагаж шилжинэ.
•    Шуудангийн байгуулага нь үйлчилгээтэй холбогдсон гарын авлага, сурталчилгааны материал, азтай захиалагчийн хуудас, хэвлэл захиалгын хуудас зэргээр хангана.
•    Шуудангийн хайрцагны хадгалалт хамгаалалтыг “Сууц өмчлөгчидийн холбооны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөгөнгийн тухай” хуулийн дагуу Сууц өмчлөгчдийн холбоод хариуцна.
•    Хамтран ажилладаг байгууллага нь хамтын ажиллагаа цуцалсан тохиолдолд шуудангийн хайрцгыг манайд шилжих ба. Шинээр шуудангийн хайрцаг эзэмшсэн албан байгууллага.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.