Бизнес захиа бичих нь...

БИЗНЕС БИЧИГ БАРИМТ - BUSINESS LETTERS AND RESUMES

Америкд өдөр тутмын амьдралд оролцоход хүмүүс, байгууллага, орчинтойгоо зөвхөн амаар бус, бичиг захидлаар харилцах шаардлага гарах нь олонтаа. Захиа нь өөрийн агуулга зорилгоороо хувийн, албаны, бизнес гэж хуваагдана.

Бизнес захиа бичлэгийн өөрийн гэсэн загвар нь өдгөө аль ч орны бизнес амьдралын нэг хэсэг болон  тогтжээ. Загварын дагуу шаардлагын өндөр түвшинд бичигдсэн захиа таны ажил амьдралыг өөрчилж чадахаар барахгүй, бичсэн захиагаар тань таныг ямар боловсролтой хүн бэ гэдгийг түвэггүй мэдэж болох тул та бизнес захиа бичих наад захын мэдлэгтэй байхад илүүдэх юун.

Бизнес захиа  Business letter
Толгойн хэсэг. (Heading). ? Энд ихэвчлэн гурван мөр хэрэглэгдэх бөгөөд таны хаяг, он сар, өдөр бичигдэнэ.
Эхний мөрөнд хаягны тань байрны дугаар, гудамжны нэр, хоёр дахь мөрөнд хот, муж, шуудангийн код, гурав дахид бичсэн өдрийн огноо орно.
Үүний дараа хоёр сул мөр үлдээгээд явуулж байгаа газрын хаягыг (inside address) бичнэ. Энэ хэсэгт гурав, дөрвөн мөр шаардагдана.
Энэ хэсгийн эхний мөрөнд захиаг хүлээн авах хүн, тасгийн нэр зааж бичээд, дараагийн мөрөнд гудамжны нэр, тоо, гурав дахь мөрөнд хот, муж, шуудангийн код бичнэ.

Хоёр сул мөр үлдээгээр мэндчилэх хэсэг (salutation) эхэлнэ.
Хэрэв та захиаг хүлээн авах хүний нэр тодорхой бус агаад шууд компани, тасагт бичиж байгаа бол:

Ladies and Gentlemen:
Gentlemen:
Dear Sir/Madam:
To Whom It May Concern:

Хүний нэр мэдэгдэж байгаа бол
Dear Mr. Jones:
Dear Mrs. Anderson:
Dear Miss Flanagan:
Dear Dr. Stone:

Үүний дараа нэг сул мөр үлдээгээд таны захианы амин хэсэг болох бие (body) орно. Чухам энэ хэсэгт л таны захиа бичиж байгаа гол санаа, агуулга гарах тул ямар нэгэн сул, илүү үг хэрэглэлгүйгээр хэлэх гэснээ товч, оновчтой үгээр тодорхой бичээрэй.
Англи хэлэнд үголон салаа утгатай байх тохиолдол их тул таны захиаг уншигч ойлгохгүй, эргэлзэх зэрэг эвгүй байдалд орохооргүй үгийн сайн сонголт хийсэн бол та цаад хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Энэ нь таны зорилго биелэх анхны том алхам юм. Дараагийн хэсэг болох хаах (closing) хэсэг ба бие хэсгийн хооронд нэг хоосон мөр үлдээгээд доорх хүндэтгэлийн үгнээс нэгийг бичиж, таслал тавиарай.

Sincerely, Yours truly, Respectfully yours,
Truly yours, Cordially, Very truly yours,

Ингээд гарын үсэг (signature) зурахад хангалттай мөр үлдээж, овог нэрээ бичнэ. Таны бизнес захиа бэлэн боллоо.

BUSINESS LETTERS AND RESUMES

Б.Аариймаагийн “Америкад тавтай морил” номын 14 дүгээр бүлгийг хүргэж байна.

Эх сурвалж: www.dayarmongol.com

 

 

 

 

 

 

 

 

 

 

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.