Шууд маркетинг гэж юу вэ?
Энэ төрлийн үйлчилгээ нь дэлхийн хэмжээнд хамгийн хурдацтай хөгжиж буй маркетингийн нэгэн арга юм. Манай шуудан энэ чиглэлээр байгууллагуудад зөвлөгөө өгч харилцан ашигтай хамтран ажиллаж байгаа юм.
Шууд маркетингийн тухай болон жишээнүүдийг нийтлэв.

Шууд маркетинг

Шууд маркетинг гэдэг нь зуучлагчийн оролцоогүйгээр бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид хүрэх шууд сувгуудыг хэрэглэснээр тодорхойлогдоно. Эдгээр сувгуудад шуудан илгээмж, вэб хуудас, каталоги, телемаркетинг, киоскын худалдаа зэрэг багтдаг ба шуудангаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Одоо үед олонхи маркетинг төлөвлөгчид шууд маркетингийн хэрэглэгчидтэйгээ үүсгэсэн урт хугацааны харилцаа тогтоох зорилгоор хэрэглэж байна. Тэд хэрэглэгчиддээ төрсөн өдрийн мэндчилгээний карт, мэдээллийн материал, урамшууллын карт өгөх замаар хэрэглэгчидтэйгээ бат бөх харьцааг үүсгэдэг. Энэ чиглэлээр манай шуудан байгууллагуудад зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.


Өсөлт ба хөгжил

Шууд маркетингийн уламжлалт сувгуудаар бараа бүтээгдэхүүн борлуулах явц улам бүр хурдацтай хөгжиж байна. АНУ-д жижиглэнгийн худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд дунджаар 3%-иар өсч байхад шуудан илгээмжээр хийгдэх худалдааны эргэлтийн хурдац үүнээс хэд дахин илүү байгаа юм. Мөн интернетээр бараа захиалах тоо хэдэн арван саяд хүрч гүйлгээний орлого 73 тэрбум орчим долларт хүрчээ. Мөн интернет хэрэглэгчдийн тоо 2001 оны байдлаар л гэхэд 100 сая байсан бол одоо энэ тоо хэд дахин нэмэгдэж огцом өсч байгаа юм.
Шууд маркетингийн энэхүү огцом өсөлт нь олон хүчин зүйлээс хамааралтай байна. Хэрэглэгчийн талаар авч үзвэл интернет, гар утасны хэрэглээ өссөнтэй холбоотойгоор илүү хялбар бараа бүтээгдэхүүнийг сонгох захиалах боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна машинаар явахад зардал өндөр, замын бөглөрөл, машинаа зогсоолд тавих, цаг хугацаа алдах, жижиглэн худалдааны үйлчилгээний чанар хангалтгүй, кассын урт дараалалд зогсох зэрэг хүндрэлтэй талууд нь гэрт хүргэж үйлчлэх үйлчилгээ хөгжихөд эерэг нөлөө үзүүлж байгаа юм.
Харин байгууллагууд буюу бизнес эрхлэгчдийн хувьд борлуулалтын нүсэр том бүтэцтэй ажиллах хүчнээр дамжуулан зах зээлдээ хүрэхэд өртөг зардал өндөр байгаатай холбоотойгоор шуудан илгээмжийн үйлчилгээг түлхүү ашиглах болсон юм.


Шууд маркетингийн ашиг тус

Шууд маркетинг нь хэрэглэгчдэд үр өгөөжтэй олон талуудыг агуулдаг. Хэрэглэгчдийн гарт хүргэх үйлчилгээ (home shopping) нь тэдний цагийг хэмнэх, бараа бүтээгдэхүүний сонголт хийх илүү өргөн боломж олгодог, мөн өөртөө болон өөр хэн нэгэнд зориулан хүргүүлэхээр захиалж болдог зэрэг нь тэдний хувьд илүү тааламжтай байдаг. Мөн түүнчлэн бизнесийн харилцагчид борлуулалтын ажилтантай уулзаж цаг зарцуулахгүйгээр бүтээгдэхүүн үйлчилгээний талаархи мэдээллийг авах боломжтой юм.
Харин байгууллагуудын хувьд дараахи давуу талыг олгодог. Та шуудангийн байгууллагуудаар дамжуулан шууд маркетингийг нийгмийн хэсэг бүлэг хүмүүст зориулан хүргүүлэх боломжтой юм. Тухайлбал: Зөвхөн эмэгтэйчүүд, солгой гартай хүмүүс, баян хүмүүст, байгуулагын хувьд банк санхүүгийн, төрийн, бизнесийн гэх мэтчлэн. Мөн та зөвхөн маркетингийн ажилтнуудад ч өөрийн сурталчилгааг хүргэх боломжтой болно. Энэ тухай шуудангийн байгууллагууд ерөнхий судалгаан тоон үзүүлэлттэй байдаг. Шууд маркетингийн энэхүү арга нь тухайн бүтээгдэхүүн болон үйлчилгээг сонирхож буй зорилтот зах зээлд илгээгдэж буй тул тэдэнд ч хэрэгтэй мэдээлэл болж чаддаг. Бас нэгэн давуу тал нь шууд маркетингийг ашиглахад маркетерийн санал, стратегийн өрсөлдөгч тал мэдэх боломж бага байдаг юм.


Шууд маркетингийн нэгэн суваг “Шуудан илгээмж”

Энэ үйлчилгээний маркетингийн гол арга зам нь бараа бүтээгдэхүүнийг борлуулах санал, зар мэдээлэл сануулга болон бусад мэдээллийн хүмүүст хүргэхэд чиглэдэг. Нарийвчлан сонгосон шуудагийн хаягийн мэдээллийг ашиглан маркетинг төлөвлөгчид жил бүр олон сая шуудан, илгээмж, захидал, сурталчилгааны хуудсыг илгээдэг. Зарим нь аудио болон видео бичлэг, CD болон компьютерийн уян дискийг илгээдэг. Жишээлбэл: Ford компани хэрэглэгчиддээ сурталчилгааны зориулалтаар “Disk Drive Test Drive” гэсэн нэртэй уян диск илгээдэг. Тухайн уян дискний цэсэнд Ford-н автомашины техникийн тодорхойлолт, ашиглахад эвтэй, өнгө үзэмжтэй график дүрслэлүүд болон хэрэглэгчдэд байнга тулгардаг асуултуудын хариулт зэргийг агуулсан байдаг. Мөн Их Британийн хамгийн том үүргийн худалдаалагч болох Tesco компанийн 14 сая гаруй худалдан авагчид бараг бүгд гал тогооны хэрэгсэл худалдан авахдаа өөрсдийн хүлээн авсан “Tesco clubcard”-ийг ашигласан юм.

Шууд маркетинг ашигласан сонирхолтой жишээнүүд: Шууданг ашиглах сайхан санаанууд
 

 

 

 

 

 

 

 

 

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.