Нэг. Хэвлэл захиалахад анхаарах зүйл

1.1    Та албан байгууллагын ажилтан бол байгууллагынхаа хэвлэлийн төлөөлөгч буюу хэвлэл захиалгыг нэгтгэн авч манай шуудантай харьцдаг ажилтандаа хандан энэ лавлахад орсон хэвлэлийг захиалж байгууллагынхаа хаягаар хүргүүлэн хүлээн авна. Албан байгууллагын хаягаар захиалсан тохиолдолд танай байгууллага хүргэлтийн хөлсийг төлдөг бол та нэмэлт төлбөр төлөхгүй.
1.2    Та хэрэв хүсвэл гэрийн хаягаар хүргүүлэхээр захиалж болно. Энэ тохиолдолд хүргэлтийн хөлс нэмж төлнө.
1.3    Та хувиараа хэвлэл захиалдаг бол захиалгаа харъяа дүүргийнхээ Улаанбаатар шуудангийн салбарт биеэр ирж өгөх буюу манай шуудангийн утсаар холбогдон захиалгын саналаа хэлнэ.Танд манай шуудангийн үйлчилгээний ажилтан очиж үйлчлэх болно.
1.4    Захиалгаа өгөхдөө та хэвлэлийн код, үнийг зөв тавьсан эсэхийг шалган, төлбөрийн дүнг нягтлахын зэрэгцээ азтай захиалагчийн хуудсаа авч, асуултын дагуу үнэн зөв бөглөн манай шуудангийн хаягаар илгээнэ.
1.5    Захиалж буй хэвлэлийнхээ талаархи мэдээллийг лавлахаас авахын хамт зарим нэмэлт мэдээллийг утсаар буюу танд үйлчилж буй манай шуудангийн ажилтнаас лавлаж болно.

Хоёр. Хэвлэл захиалгын хугацаа

2.1    Үндсэн захиалгын хугацаа 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжлэх болно. Өдөр тутмын хэвлэлээс бусад хэвлэлийг сарын эхний долоо хоног хүлээж авна.
2.2    Энэ хугацаанд хэвлэлийн захиалгаа өгч амжаагүй бол 2009 оны 07-р сарын 01-ны өдрөөс эхлэн 07 дүгээр сарын 30-ныг хүртэл нэмэлт захиалганд хамрагдаж болно.  Нэмэлт захиалгын үнэ, гарах дугаар лавлахад байгаа болно.

Гурав. Төлбөр тооцоо

3.1    Таны хэвлэлийн захиалга төлбөр тооцоо нь урьдчилан бүрэн төлөгдсөнөөр баталгаажих ба гүйцэд төлөгдөөгүй бол хэвлэлийн хүргэлтийг тодорхой хугацааны дараа зогсоох болно.
3.2    Зарим сонины редакциас гарын бэлгээ улирлын эцэст өгөх тохиолдол байдаг ба энэ нь хэвлэлийн үнийг төлөхгүй байх шалтгаан болохгүй.
3.3    Та хэвлэл захиалгын мөнгөө бэлнээр салбар дээр ирж тушаах буюу компанийн харилцах дансанд шилжүүлж болно. Бэлнээр тушаасан тохиолдолд салбараас бэлэн мөнгөний баримтыг захиалгын хуудасны хамт авна.
 

 

 

 

 

 

 

 

 

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.