Шуудангийн илгээмж, албан бичгийн хаяг бичих заавар

Шуудангийн хаяглалтын стандарт /MNS ISO 11180:2001/

Шуудангийн хаягжилт нь дараах бүтэцтэй байна:
- Хүлээн авагч буюу явуулагчийн нэр
- Албан газар, албан тушаал (албан байгууллагын хаягаар явуулах бол)
- Хаягийн бүсийн нэр, гудамжны нэр, хорооны болон барилга байшингийн дугаар
- Хотын нэр бүсчлэлийн код (www.zipcode.mn)
- Улсын нэр

Мөн эдгээр мэдээллүүдээс гадна:
- Хүлээн авагчийн холбоо барих утас
- Эзэмшдэг шуудангийн хайрцагны дугаар, шуудангийн салбарын нэр, дугаар
- Байрлалыг тодорхойлох ойролцоох байрлал заасан мэдээлэл /СТӨ-ын баруун талд г.м/ зэргийг нэмж бичнэ

Дэлгэрэнгүй...
 
Шуудангийн логистик vйлчилгээний тухай
Нэг. Логистик үйлчилгээний түүхээс
Логистик (тооцоолох, сэтгэн бодох урлагийг илэрхийлэх гэсэн грекийн “logistike” гэдэг үгнээс үүсэлтэй) нь орон зайд болон хугацаан хувьд эд материалын болон мэдээллийн урсгалыг эх үүсвэрээс нь эцсийн хэрэглэгчдэд хүргэх хөдөлгөөнийг төлөвлөх, зохион байгуулах, хянах зохицуулахад чиглэгдсэн шинжлэх ухаан юм.
Дэлгэрэнгүй...
 
И-мэйлын эринд гараар бичсэн захиаг юу ч орлохгүй
И-мейл явуулах хурдан. Текст мессеж бүр хялбар. Зураг, видео явуулмаар бол “Facebook” ашиглачихна. Гэвч мультмедиа хөгжсөн цахим харилцааны эрин үед шуудангийн хайрцагнаасаа чамд хаяглаж, чамд зориулж бичсэн захидал нээж уншихад төрдөг мэдрэмжийг тэдний аль нь ч орлохгүй. “Цаасан захидал” сүүлийн хэдэн арван жилийн туршид улам бүр багасаж байгаа бөгөөд сүүлийн хорин жилийн дотор цаасан захидлын тоо 10 тэрбумаар буурсан гэж “US Postal Service” компани мэдэгдсэн. Өдөр бүр хэдэн тэрбум мейл бичигдэж текст мессежүүд эзэддээ хүрч байна. Тиймээс хэрвээ захидал харилцааны салбарт ямар нэг зүйл өөрчлөгдөхгүй бол Бямба гаригийн шуудангийн үйлчилгээгээ ирэх оны эхнээс зогсоох болно гэж “Postal Service” компани мэдэгдсэн.
 
Дэлгэрэнгүй...
 
Бизнес захиа бичих нь...

БИЗНЕС БИЧИГ БАРИМТ - BUSINESS LETTERS AND RESUMES

Америкд өдөр тутмын амьдралд оролцоход хүмүүс, байгууллага, орчинтойгоо зөвхөн амаар бус, бичиг захидлаар харилцах шаардлага гарах нь олонтаа. Захиа нь өөрийн агуулга зорилгоороо хувийн, албаны, бизнес гэж хуваагдана.

Бизнес захиа бичлэгийн өөрийн гэсэн загвар нь өдгөө аль ч орны бизнес амьдралын нэг хэсэг болон  тогтжээ. Загварын дагуу шаардлагын өндөр түвшинд бичигдсэн захиа таны ажил амьдралыг өөрчилж чадахаар барахгүй, бичсэн захиагаар тань таныг ямар боловсролтой хүн бэ гэдгийг түвэггүй мэдэж болох тул та бизнес захиа бичих наад захын мэдлэгтэй байхад илүүдэх юун.

Дэлгэрэнгүй...
 
"Онлайн худалдааны форум"-д Улаанбаатар шуудангаас илтгэл тавилаа

МШХХТГ, Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний дата төв, Мэдэээллийн технологийн үндэсний парк болон МҮХАҮТ зэрэг байгууллагууд хамтран МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор “Онлайн худалдааны форум”-ыг 2010 оны 04 сарын 23-ны өдөр Үндэсний дата төвд амжилттай зохион байгуулан өндөрлөлөө. Онлайн худалдааны энэхүү форум нь Монгол Улсад цахим бизнес, онлайн худалдааг хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, сорилтыг тодорхойлох, шийдлийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулах чиглэгдэх ба бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьлаа.
Энэхүү форумд хувийн шуудангийн компаниудыг төлөөлөн “Улаанбаатар шуудан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбадрал “Онлайн худалдаанд шуудангийн үйлчилгээг ашиглах нь” илтгэлийг тавьсан юм.

 

Дэлгэрэнгүй...
 
Та гадаад хэвлэлийг гарсан өдөрт нь унших боломжтой боллоо

Мэдээллийн 21-р зуунд та бүхэнд дэлхийн өнцөг булан бүрийн мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч унших боломжийг бид олгож байна.
Манай шуудан дэлхийн хэмжээний NewspaperDirect үйлчилгээний сүлжээнд 2010 оны 2-р сард холбогдлоо. Манай шуудан энэхүү сүлжээнд холбогдсоноор хэрэглэгчид та бүхэн дэлхийн 78 орны 890 гаруй сонинг гарсан даруйд нь хэвлэн

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 3-с 2

 

 

 

 

 

 

 

 

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.